Sunday, September 30, 2007

Парк

Өнөөдөр орой аав ээж дүү бид дөрөв парк явсан. Парк дээр тоглоогүй. Тоглоомууд бүгд зогссон, яагаад гэвэл зун дуусцан. Зугаалах гэж явсын. Дүү унтаад л байсан, харин би зөндөө гоё юм үзсэн. Нэг ах эгч хоёр уртаа дурангаар од харжийсан. Ээж намайг дурангаар нь харуулсан. Би сарийг харсан. Сар яг ээжийн авч өгдөг боов шиг томоо бөөрөнхий шар юм байлээ. Би том болоод тийм дуран авна. Тэгээд дурангаараа янз янзын юмыг харна. Би дурангаар харж чадна.

Дараа нь ээж бид хоёр тарваганы хөшөө үзсэн, ээж тарвага шиг дугарч үзүүлсэн, их инээдтэй
харагдсан. Одоо би тарвага шиг болж чадна.

Тэгээд ээж бид хоёр боов зардаг газар орж дулаацсан. Ээжээр самартай боов авахуулж идсэн, их гоё амттай байсан. Аав дүүг тэврээд суугаад л байсан. Тэгээд бид дөрөв таксинд суугаад гэртээ харьсан, би машинд суух дуртай.

Замдаа Алтка аниаг замын хажуудаас аваад явсан. Орой ээж аав хоёр дүүг эмнэлэгт үзүүлэх гээд авж яваад би аниатайгаа үлдсэн. Ашгүй тэр гурав удалгүй ирсэн. Маргааш би цэцэрлэгтээ явна, би цэцэрлэгт явах дуртай.

Миний блог

Миний энэ блогийг аав надад нээж өгсөн. Би одоохондоо бичиж чадахгүй. Тийм болохоор бичиж чаддаг болтлоо ааваараа бичүүлнэ. Аав заримдаа өөрийнхөө бодсоныг бичээд байж магадгүй шүү, та нар анхааралтай уншаарай.