Wednesday, October 29, 2008

Хэл мэдэхгүй яана аа

Би Орос цэцэрлэгт яваад орос хэл сурсан. Спокойниночи, Досивдония, Папа, Мама, Сестра, Брат гээд, хоолны ногоо, жимснүүд, тоо... ер нь зөндөө үг мэднэ. Орос дуу шүлэг ч мэднэ. Удахгүй Япон явна гэснээс Япон хэл мэдэхгүй шдээ би! Цэцэрлэгт нь ороод багшийнхаа юу гэж байгааг ойлгохгүй балрах байх даа. Япон хүүхдүүд ч бас японоор л ярьж таараа, тоглож барихдаа яриагий нь ойлгохгүй хэцүүднээ, одоо. Очоод хэсэг цэцэрлэгт явахгүй гэртээ Япон хэл сурж байгаад л орохоос. Япон хэл чинь тэгээд хир хэцүү юм бол доо...

Thursday, September 11, 2008

Аав япон явав

Манай аав япон явсан. Би аавыгаа их санаж байна. Гэхдээ удахгүй ээж дүү бид 3 аав дээрээ очно. Аав байшингаа авчихаад бид хэдийг дуудна гэсэн. Тэгэхээр нь бид 3 том онгоцонд суугаад япон явна. Аавыг явсан өдөр би өвчин тусаад чацга алдаж бөөлжсөн, дараа нь дүү бас. Эмч мойл уу, 2 хоногоос гайгүй болдог ийм өвчин гадуур байгаа гэжээлээ. Ээж бид 2ийнхоор бол ааваа санаад өвдсөн. Өнөөдөр бид хэд хөдөө очиж хэд хононо.

Tuesday, August 12, 2008

Миний тоглоом

Аав надаа цагаан компьютер авж өгсөн. Гэхдээ удаан асаалгадаггүй юм, надад авч өгсөн гэчээд. Би тэрэн дээр ну-погоди үздэг, бас онгоцтой тоглоом тоглодог. Хөл бөмбөг, эвлүүлдэг тоглоом, тоо гээд зөндөө гоё тоглоом тоглодог.

Энүүгээр би шувуу эвлүүлдэг юм.


Тэр улаан нь миний машин. Улаан машинийг хаалгаар гаргаж чадах уу?


Пингвинийг тэр хаалгаар гаргавал ялдаг юм. Та чадах уу?

Sunday, December 9, 2007

Дүүгээ сундлаад давхина

Бид 2 моцикл дээрээ суугаад давхиж байгаа юм. Хөдөө явжаагаа.

Энэ шалны мод минийх. Ээж хэрэглэдэггүй юм. Энэ бол миний моциклын үрүүл. Бас заримдаа би том буу болгож тоглодог юм.


Том болохоороо жинхэнэ моциклоор дүүгээ ардаа сундлаад давхина.

Миний хөөрхөн дүү

Энэ бол миний дүү Марал. Бид нар Жөбөк гэдэг юм. Жаахан байхдаа жөбгөр хошуутай байсан болоод ийм нэр авчихсан.

Миний дүү Тэди бамбаруушаа тэврээд сууж байна. Хөөрхөн дүүдээ агаа нь хайртай.

Өөрийн бодол өөртөө зөв

Би том болсон агаа. Өөрөө гутлаа өмсөж чадна. Би оймс өмсөх маш дургүй учраас гэртээ сандаалаа өмсдөг юм. Энэ бол миний зуны сандаал. Гоё сандаал байгаа биз.

Wednesday, October 17, 2007

Онгоц

Би онгоцонд бас дуртай, танканд бас дуртай. Ээж өчигдөр надаа байлдааны буутай өөрөө дугардаг явдаг төмрөн хар онгоц авч өгсөн. Лайтай. Дараа би зургыг нь үзүүлнээ. Дүүд явдаг яст мэлхий авж өгсөн, утаснаас нь татаад тавихаар явдаг тоглоомнууд байдаг даа. Тэр жаахан хүүхдийн тоглоом болохоор надад гоё санагдахгүй байгаа. Миний онгоц ёстой гоё. Гэхдээ өвөртлөөд унтахаар жаахан нухаад байдгийн.

Monday, October 15, 2007

Утас

Би өнөөдөр лам багшаас хүзүүндээ зүүдэг утас авсан. Шар өнгөтэй. Дүүд бас өгсөн. Биенээсээ салгаж болохгүй, дандаа зүүж явах ёстой. Бас эмнэлэг орж эмчээр толгойгоо бариулсан, дүү бас бариулсан. Агаагийн лайтай гоё машинаар явсан. Би том болоод машин унана.

Thursday, October 11, 2007

Өнгө заасан

Өнөөдөр багш цэцэрлэг дээр өнгө заасан. Улаан, ногоон гээд л өнгөнүүд байдаг даа. Гэхдээ би өмнө нь ээжээрээ бүх өнгөнүүдийг заалгачихсан байсан болохоор багштай хамт ангийнхандаа өнгө заасан. Манай ангийнхан бүгдээрээ өнгө мэддэггүй юм байлээ. Би 10 өнгө мэднэ, улаан, ногоон, хөх, цэнхэр, хар, шар, цагаан, улбар шар, бор, саарал. Бас тоонуудыг яллгаж чадна, гэхдээ тоолж мэддэггүй юм. Гэхдээ тавын доторхи юмыг тоолохгүй хараад хэд байгааг нь хэлчихдэг, тэгэхээр ээж аав 2 намайг тоолж чадаж байна л гэж боддог байх. Дараа багш тоо заавал би бас хамт заана. Ээж надад зөндөө юм заадаг. Дараа би ангидаа сурсан дуу шүлгээ сонирхуулнаа.

Tuesday, October 9, 2007

Эргээд дөрвүүлээ

Ээж дүү хоёр эмнэлэгээс гараад ирсэн, гоё. Орой дүүтэйгээ тоглоод л. Би цэцэрлэгтээ явдгаараа явжил байгаа, дүү харин цэцэрлэгтээ явахаа болисон. Эмчилгээ хийлгэж байгаа. Орой аав дүү бид 3 эвлүүлдэг тоглоомоор юм хийдэг, бас аав мангас болоод бид хоёрыг барьдаг юм. Аав, ээж, дүү, бамбуу...

Wednesday, October 3, 2007

Дахиж очихгүй

Өнөөдөр би аав ээж дүүтэйгээ дэлгүүр орсон. Ээж дүү хоёр эмнэлгээсээ салхилахаар гарч ирсэн юм. Дэлгүүрээс би ундаа, бас машин авахуулсан. Дүү бамбарууш авахуулсан. Би дэлгүүрийн өөрөө явдаг шатан дээр унаад толгойгоо хагалчихсан. Тэр үедээ би аймаар айж бас өвдсөн. Гэхдээ дараа нь гайгүй болчихсон. Дэлгүүр дотор явж байсан нэг эгч бид нарт тусласан. Дэлгүүр дотор байсан эмийн сангаас боолт бас эм авж миний толгойг боож өгсөн. Эмээр арчихад их хорссон. Миний толгойг жижигхэн хагарсан байна гэсэн. Аав дүүг тэвэрчихээд намайг барьж явалгүй шатан дээр унагаачихсан, гэхдээ би аавдаа уурлаагүй. Би тэр дэлгүүрт дахиж очихгүй, аймаар санагдаад байна. Миний машин надад их таалагдсан, би орондоо унтахдаа аваад унтана. Маргааш намайг цэцэрлэгтээ явахгүй гэсэн, яагаад гэвэл толгойгоо хагалцан болохоор. Гоё доо, гэртээ машинаараа тоглоно доо...

Monday, October 1, 2007

Ээж дүү хоёр

Өнөөдөр би цэцэрлэгтээ аниагаар хүргүүлсэн, намайг босоход аав ээж дүү гурав эмнэлэг явчихсан байсан. Орой аав намайг цэцэрлэгээс авсан. Тэгсэн чинь ээж дүүг тэвэрчихсэн ирж байсан. Аав бид хоёр ээж дүү хоёрыг эмлэгт нь хүргэж өгөөд гадаа тоглосон. Дараа нь дүүдээ хоол аваачиж өгсөн. Дүүтэй хамт хэвтэж байгаа хүүхдийн ээж нь надаа бичээн мандрин хоёр өгсөн, даан ч мандрин нь хатчихсан байсан болохоор идэж чадаагүй. Би эмлэгийн гадаа элсэн дээр ханатлаа тоглож авсан. Буцах замдаа бас гадаа тоглосон. Аав бид хоёр барилдсан, дараа нь би усанд орсон. Одоо би унтана, би ээж дүү хоёрыг санаад байна. Дүү хурдан ирээсэй.

Sunday, September 30, 2007

Парк

Өнөөдөр орой аав ээж дүү бид дөрөв парк явсан. Парк дээр тоглоогүй. Тоглоомууд бүгд зогссон, яагаад гэвэл зун дуусцан. Зугаалах гэж явсын. Дүү унтаад л байсан, харин би зөндөө гоё юм үзсэн. Нэг ах эгч хоёр уртаа дурангаар од харжийсан. Ээж намайг дурангаар нь харуулсан. Би сарийг харсан. Сар яг ээжийн авч өгдөг боов шиг томоо бөөрөнхий шар юм байлээ. Би том болоод тийм дуран авна. Тэгээд дурангаараа янз янзын юмыг харна. Би дурангаар харж чадна.

Дараа нь ээж бид хоёр тарваганы хөшөө үзсэн, ээж тарвага шиг дугарч үзүүлсэн, их инээдтэй
харагдсан. Одоо би тарвага шиг болж чадна.

Тэгээд ээж бид хоёр боов зардаг газар орж дулаацсан. Ээжээр самартай боов авахуулж идсэн, их гоё амттай байсан. Аав дүүг тэврээд суугаад л байсан. Тэгээд бид дөрөв таксинд суугаад гэртээ харьсан, би машинд суух дуртай.

Замдаа Алтка аниаг замын хажуудаас аваад явсан. Орой ээж аав хоёр дүүг эмнэлэгт үзүүлэх гээд авж яваад би аниатайгаа үлдсэн. Ашгүй тэр гурав удалгүй ирсэн. Маргааш би цэцэрлэгтээ явна, би цэцэрлэгт явах дуртай.

Миний блог

Миний энэ блогийг аав надад нээж өгсөн. Би одоохондоо бичиж чадахгүй. Тийм болохоор бичиж чаддаг болтлоо ааваараа бичүүлнэ. Аав заримдаа өөрийнхөө бодсоныг бичээд байж магадгүй шүү, та нар анхааралтай уншаарай.