Wednesday, October 17, 2007

Онгоц

Би онгоцонд бас дуртай, танканд бас дуртай. Ээж өчигдөр надаа байлдааны буутай өөрөө дугардаг явдаг төмрөн хар онгоц авч өгсөн. Лайтай. Дараа би зургыг нь үзүүлнээ. Дүүд явдаг яст мэлхий авж өгсөн, утаснаас нь татаад тавихаар явдаг тоглоомнууд байдаг даа. Тэр жаахан хүүхдийн тоглоом болохоор надад гоё санагдахгүй байгаа. Миний онгоц ёстой гоё. Гэхдээ өвөртлөөд унтахаар жаахан нухаад байдгийн.

Monday, October 15, 2007

Утас

Би өнөөдөр лам багшаас хүзүүндээ зүүдэг утас авсан. Шар өнгөтэй. Дүүд бас өгсөн. Биенээсээ салгаж болохгүй, дандаа зүүж явах ёстой. Бас эмнэлэг орж эмчээр толгойгоо бариулсан, дүү бас бариулсан. Агаагийн лайтай гоё машинаар явсан. Би том болоод машин унана.

Thursday, October 11, 2007

Өнгө заасан

Өнөөдөр багш цэцэрлэг дээр өнгө заасан. Улаан, ногоон гээд л өнгөнүүд байдаг даа. Гэхдээ би өмнө нь ээжээрээ бүх өнгөнүүдийг заалгачихсан байсан болохоор багштай хамт ангийнхандаа өнгө заасан. Манай ангийнхан бүгдээрээ өнгө мэддэггүй юм байлээ. Би 10 өнгө мэднэ, улаан, ногоон, хөх, цэнхэр, хар, шар, цагаан, улбар шар, бор, саарал. Бас тоонуудыг яллгаж чадна, гэхдээ тоолж мэддэггүй юм. Гэхдээ тавын доторхи юмыг тоолохгүй хараад хэд байгааг нь хэлчихдэг, тэгэхээр ээж аав 2 намайг тоолж чадаж байна л гэж боддог байх. Дараа багш тоо заавал би бас хамт заана. Ээж надад зөндөө юм заадаг. Дараа би ангидаа сурсан дуу шүлгээ сонирхуулнаа.

Tuesday, October 9, 2007

Эргээд дөрвүүлээ

Ээж дүү хоёр эмнэлэгээс гараад ирсэн, гоё. Орой дүүтэйгээ тоглоод л. Би цэцэрлэгтээ явдгаараа явжил байгаа, дүү харин цэцэрлэгтээ явахаа болисон. Эмчилгээ хийлгэж байгаа. Орой аав дүү бид 3 эвлүүлдэг тоглоомоор юм хийдэг, бас аав мангас болоод бид хоёрыг барьдаг юм. Аав, ээж, дүү, бамбуу...

Wednesday, October 3, 2007

Дахиж очихгүй

Өнөөдөр би аав ээж дүүтэйгээ дэлгүүр орсон. Ээж дүү хоёр эмнэлгээсээ салхилахаар гарч ирсэн юм. Дэлгүүрээс би ундаа, бас машин авахуулсан. Дүү бамбарууш авахуулсан. Би дэлгүүрийн өөрөө явдаг шатан дээр унаад толгойгоо хагалчихсан. Тэр үедээ би аймаар айж бас өвдсөн. Гэхдээ дараа нь гайгүй болчихсон. Дэлгүүр дотор явж байсан нэг эгч бид нарт тусласан. Дэлгүүр дотор байсан эмийн сангаас боолт бас эм авж миний толгойг боож өгсөн. Эмээр арчихад их хорссон. Миний толгойг жижигхэн хагарсан байна гэсэн. Аав дүүг тэвэрчихээд намайг барьж явалгүй шатан дээр унагаачихсан, гэхдээ би аавдаа уурлаагүй. Би тэр дэлгүүрт дахиж очихгүй, аймаар санагдаад байна. Миний машин надад их таалагдсан, би орондоо унтахдаа аваад унтана. Маргааш намайг цэцэрлэгтээ явахгүй гэсэн, яагаад гэвэл толгойгоо хагалцан болохоор. Гоё доо, гэртээ машинаараа тоглоно доо...

Monday, October 1, 2007

Ээж дүү хоёр

Өнөөдөр би цэцэрлэгтээ аниагаар хүргүүлсэн, намайг босоход аав ээж дүү гурав эмнэлэг явчихсан байсан. Орой аав намайг цэцэрлэгээс авсан. Тэгсэн чинь ээж дүүг тэвэрчихсэн ирж байсан. Аав бид хоёр ээж дүү хоёрыг эмлэгт нь хүргэж өгөөд гадаа тоглосон. Дараа нь дүүдээ хоол аваачиж өгсөн. Дүүтэй хамт хэвтэж байгаа хүүхдийн ээж нь надаа бичээн мандрин хоёр өгсөн, даан ч мандрин нь хатчихсан байсан болохоор идэж чадаагүй. Би эмлэгийн гадаа элсэн дээр ханатлаа тоглож авсан. Буцах замдаа бас гадаа тоглосон. Аав бид хоёр барилдсан, дараа нь би усанд орсон. Одоо би унтана, би ээж дүү хоёрыг санаад байна. Дүү хурдан ирээсэй.